Манай компани нь 2015 оноос өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Аялал жуулчлалын салбарыг үйл ажиллгааныхаа үндсэн чиглэлүүдийн нэг болгосон бөгөөд тэр дундаа тус салбарын зочлох үйлчилгээний хэсгийг гол баримтлах бодлогоо болгон 2015 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян даваааны ард “Есөн-Өрлөг” амралт аялал жуулчлалын баазыг, амжилттай явагдаж байна.
Манай компани 2019 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ахмад настанд амралтын үйлчилгээ үзүүлэх тендерийн 5 удаагийн сонгон шалгаруулалт шалгарч ажилласан бөгөөд жилд дунджаар 400 гаруй ахмад настанг хүлээн авч ажиллаж байгаа арвин туршлагатай хамт олон билээ.
Манай “Есөн өрлөг” амралтын газрын давуу талууд:
Өөрийн эзэмшлийн бүрэн тохижуулсан зоорь бүхий 2 давхар байр, трансформатор, худагтай, халаалт болон халуун хүйтэн устай, хүүхдийн тоглоомын талбайтай, биеийн тамирын иж бүрэн /сагсан бөмбөг, волейвол, гүйлтийн зам, турник саадтай зурвас г м/ талбайтай, 40 хүн хүлээн авах чадалтай 8 гэртэй, явган хүний замтай, гадна нийтийн ариун цэврийн тохижилт сайтай өрөөтэй, 40 хүн нэг удаа хүлээн авах чадалтай өвлийн байртай, Өрөө болгон зурагттай, Дидишийн кабелтай, интернет холболттой, нийтийн зоогийн газартай, шорлого хийх грил бүхий гадна байр, саравчтай, нэгэн зэрэг 80 хүн хооллох Зоогийн газар буюу ресторан нь мэргэжлийн тогоочийн өдрийн 3 удаагийн хоол, 1 удаагийн цай, боов, цагаан идээ, ааруул нийт 4 удаагийн цай хоолоор үйлчлэх, иж бүрэн гал тогоо болон аяга тавагны бүрэн нөөцтэй, өрөө болгон зурагт кабелийн сувагтай, интернэт, ариун цэврийн өрөө болон дүштэй, давхар болгондоо ариун цэврийн нийтийн өрөөтэй, дохиолол болон камержуулсан, галын аюулгүй байдлыг сайн хангасан, чийрэгжүүлэлт болон нөхөн сэргээх, теннис, караоке, сургалтын болон хурлын кабенитуудыг иж бүрэн тохижуулсан болно.
ЭНГИЙН/Standart room/
120’000₮
ХАГАС/Semi luxury room/
140’000₮
ЛЮКС/Luxury room/
160’000₮ - 180’000₮
Утас:
(976) 9406-4888
И-мэйл:
Yusunurlug@bambaisecurity.com
Хаяг:
Цонжинболдог цогцолбороос 5,9 км